Гадаадад суралцахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй
Ирээдүйгээ даатгуулах мэргэжил эзэмших гэж байгаа учраас хариуцлагатай хандах хэрэгтэй
Манай байгууллага оюутнуудыг зөв сургуульд, зөв чигтэй суралцуулах зорилготойгоор 2005 оны 8-р сард байгуулагдсан. Эхний жилүүдэд Австрали руу оюутан зуучлахын зэрэгцээ мэдээлэл өгөх зарчмаар ажиллаж байсан. Харин сүүлийн гурван жил 30-аад орон руу жилдээ 200-300 гаруй оюутан сурагчдыг явуулдаг болоод байна. Интернэтээс мэдээлэл авч, эсвэл зөвхөн өөрт байгаа мэдээллийн баазаар хүүхдэд мэдээлэл өгч, сургуульд явуулна гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт, тиймээс манай байгууллага ОУ-ын хурал цуглаануудад идэвхитэй оролцож олон орны сургуулиудын төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж мэдээллийн баазаа бэхжүүлэн, үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр байна. Бид байгуулагдсанасаа хойш Англи, Австрали, Америк, Шинэ Зеланд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны 27 удаагийн хурал цуглаанд оролцсон бөгөөд энэ хурлуудад багадаа 10 гаруй, дээд тал нь 60 шахам орны 200-аад их дээд сургуулиуд болон элчин сайдын яамдууд оролцож, сургалт, визтэй холбоотой мэдээллүүдийг өгдөг. Оюутан зуучлалын агентлаг гэдэг нь1. Зөвхөн интенэтээр авсан мэдээллээр зуучилдаг биш харин тухайн оюутан ямар зан ааштай, ямар мэдрэмжтэй вэ гэдгээс нь шалтгаалаад тохирсон мэргэжлийг нь сонгож өгөх үүрэгтэй.Австралид сурч буй оюутнуудын хувьд ажиллах боломж ямар байдаг вэ?
Австралид ажиллах боломж:
Австралид ажиллана гэхээр олон хүнд сонирхолтой адал явдал мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ өргөдөлөө амжилттай гаргах, тодорхой шаардлагуудыг хангах зэрэг олон асуулдал бий.
Австрали улсад сурч байхдаа ажиллах эрх:
Хэрвээ таны албан ёсны сургалт дуусаад та өөр ямар нэгэн сургалтанд хамрагдаж байгаа бол таны ажиллах эрх ямар байдаг вэ?
- Та крикосд бүртгэгдсэн курст сурч байгаа бол таны сургалт зуны ч байлаа, албан ёсны хичээлийн жилийнх ч байлаа та 7 хоногт 20 цаг ажиллаж болно. CRICOS - The Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students (крикос гэдэг нь гадаадын оюутнуудад зориулсан курс, интитутын бүртгэлийн холбоо юм.) (Жишээ нь: та зуны сургалтанд суралцахаар шийдсэн бөгөөд учир нь тухайн зуны сургалтын кредит цаг тань таны зэргийн нийт кредитэд тооцогдох учраас.)
- Харин та крикосд бүртгэгдсэн сургалтанд сурах гэж байгаа боловч тухайн сургалтын кредит цаг таны зэргийн нийт кредитэд тооцогдохгүй бол таны албан ёсны сургалт дахин эхэлтэл та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ажиллах эрхтэй юм.(жишээ: нь та зуны ямар нэгэн сургалтанд хамрагдаж байж болно.) Энэ нь та анх визэнд мэдүүлэг өгч байснаас өөр сургалтанд хамрагдаж байна гэсэн үг юм.
Канадын иргэншил олгох үйлчилгээ
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны сая сая иргэд канад улсад цагаачлан амьдрахыг хүсэх болсон. Үүний тодорхой биелэл болгон канадын засгийн газраас гадаадын иргэдийг дэмжих зорилгоор хууль ёсоор тус улсад хөрөнгө оруулан цагаачлан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь канадын иргэн болж бизнес эрхлэн хууль ёсоор амьдрах боломжийг олгодог.
Манай New voice агентлаг үйлчлүүлэгчиддээ зориулсан урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр Канад улсруу гэр бүлээрээ шилжин суурьшихад тусалдаг.Бидний шат дараалсан энэхүү арга хэмжээ нь зөвхөн Канадын цагаачлалын виз авахаас гадна Канадын бүх муж, бүс нутгуудад нүүн суурьшихад туслалцаа үзүүлдэг юм.Бид дараахь цагаачлалын үйлчилгээг үзүүлнэҮүнд:Байнгын оршин суух эрх олгох үйлчилгээКанадын иргэн болгох үйлчилгээ
Түр хугацааны виз олгох үйлчилгээ
Сургалтын виз болон ажлын зөвшөөрөл олгох үлйчилгээБид үйлчлүүлэгчдэд бичиг баримт бүрдүүлэх, Канадын цагаачлалын мэдүүлэгийн анкет бөглөх, цагаачлалын ярилцлага, оршин суугчдын эрх үүрэг, Канадад амьдрах эрх авах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг.
Зуны сургалт
Таны хүүхэд ахлах сургуулийн сурагч уу?
Та хүүхдээ гадаадын аль нэг оронд ахлах сургуульд суралцуулмаар байна уу?
Манай төв АНУ, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд улсуудын ахлах сургуульд 15-18 насны сурагчдыг улсын болон хувийн ахлах сургуульд шалгаруулан суралцуулдаг.
АНУ-д хагас тэтгэлэгт болон энгийн сургалтанд жил бүр 10 сурагчдын шалгаруулан California, Florida, Georgia, Idaho, Illinois, Kansas, Kentucky, Michigan, North Carolina, Oregon, Oklahoma, Texas, Utah, Arkansas, Indiana, Ohio, Missouri, Arkansas, Massachusetts болон бусад хотуудад ахлах сургуулиудад суралцуулдаг. Хагас тэтгэлэгт хөтөлбөр гэдэг нь тухайн сурагч зөвхөн сургалтын төлбөр замын зардалаа төлөөд АНУ-ын аль нэг мужийн улсын ахлах сургуульд 1 жил болон хагас жилийн хугацаанд суралцах юм. Суралцах хугацаандаа Америк айлд амьдарч Америк зан заншилтай танилцан найз нөхөдтэй болох төдийгүй хоттойгоо танилцах дадлага хийдэг. Байр хоолны зардлыг очиж байгаа айл нь төлдөг тул та хүүхдээ бага зардлаар суралцуулан Англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх боломжтой. Энэ сургалтанд хамрагдах сурагчид J-1 ангиллын визээр АНУ-д зорчих ба хэрвээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй бол сургалт дууссаны дараа заавал эх орондоо буцан ирж визний ангиллаа өөрчлүүлсэнээр дахин АНУ-д суралцах боломжтой болно.
Үүний зэрэгцээ АНУ-д F-1 ангилал буюу удаан хугацаанд суралцах хөтөлбөрт хамрагдсанаар та улсын болон хувийн ахлах сургуулиудад суралцан цаашид коллеж, их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно.
Австрали, Шинэ Зеланд, Англи, Канадын ахлах сургуулийн сургалтууд нь мөн л цаашид шууд үргэлжүүлэн суралцах ба Англи хэлний тодорхой түвшингийн мэдлэгтэй бол шууд элсэх боломжтой байдаг.
Интерншип хөтөлбөр
Интерншип хөтөлбөр нь өөрийн сонгон суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ АНУ-д ажиллан дадлага туршлага олж авахын тулд ажиллаж суралцах хөтөлбөр юм. Ихэнх Интерншип хөтөлбөр хамгийн багадаа 3 сараас нэг жил хүртэл хугацаатай байна.
Интерншип хөтөлбөрийн онцлог.
Эдийн засгийн болоод Глобалчлал олон улсын бизнес дэхь хөгжил болон соёлын хөгжлийг тулгуур болгосон хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхийн тулд дадалага олж авдаг хөтөлбөр юм. Хувь хүний олон улсын хэмжээд ажиллангаа олж авах дадлага туршлага нь хамгийн сайн дадал болдгоороо онцлогтой. Дадлагажигч нь өөртөө итгэх итгэл болон хүмүүсийн харилцаан дээр тулгуурлан шинийг эрэлхийлж байдаг онцлогтой. Интерншип хөтөлбөр дууссаны дараа бизнесийн ертөнц дэхь үйлдвэрлэлд ажиллах бүрэн дүүрэн чадамжыг олж авдаг нь энэ хөтөлбөрийн нэгэн давуу тал юм.
Үйлдвэрлэл болон мэргэжлийн уялдаа холбоо нь хувь хүний карьераа өсгөх боломжийг нээж өгдөг бөгөөд ажилдаа чадварлаг байх нөхцлийг мөн гаргаж өгдөг юм. Мөн үйлдвэрлэлийн процест ажиллах явцад олон улсын хэмжээний корпорациудын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд дүн шинжилгэээ хийх, тэдгээрийн ялгаатай талыг харьцуулж сурдаг.
Хөтөлбөрт хамрагдахын тулд та:
Ихэнх интерншип хөтөлбөрүүд нь гадаадын харьяат харьяат иргэдийг бүтэн цагаар авч ажиллулдаг бөгөөд оюутан байх, F1 визтэй байхыг гол шаардлага болгодог. Ихэнхи ажил олгогч нар тус хөтөлбөрийг дэмжиж ажилладаг ба хөтөлбөр дууссаны дараа ижил төстэй хөтлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг. Хэрэв та АНУ-д бүр мөсөн ажилтнаар үлдэх мөн суралцахаар бол визээ сунгуулан үргэлжлүүлэн сурч хөдөлмөрлөж болдог.
Танд амжилт хүсье.
Интерншип хөтөлбөр
Интерншип хөтөлбөр нь өөрийн сонгон суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ АНУ-д ажиллан дадлага туршлага олж авахын тулд ажиллаж суралцах хөтөлбөр юм. Ихэнх Интерншип хөтөлбөр хамгийн багадаа 3 сараас нэг жил хүртэл хугацаатай байна.
Интерншип хөтөлбөрийн онцлог.
Эдийн засгийн болоод Глобалчлал олон улсын бизнес дэхь хөгжил болон соёлын хөгжлийг тулгуур болгосон хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхийн тулд дадалага олж авдаг хөтөлбөр юм. Хувь хүний олон улсын хэмжээд ажиллангаа олж авах дадлага туршлага нь хамгийн сайн дадал болдгоороо онцлогтой. Дадлагажигч нь өөртөө итгэх итгэл болон хүмүүсийн харилцаан дээр тулгуурлан шинийг эрэлхийлж байдаг онцлогтой. Интерншип хөтөлбөр дууссаны дараа бизнесийн ертөнц дэхь үйлдвэрлэлд ажиллах бүрэн дүүрэн чадамжыг олж авдаг нь энэ хөтөлбөрийн нэгэн давуу тал юм.
Үйлдвэрлэл болон мэргэжлийн уялдаа холбоо нь хувь хүний карьераа өсгөх боломжийг нээж өгдөг бөгөөд ажилдаа чадварлаг байх нөхцлийг мөн гаргаж өгдөг юм. Мөн үйлдвэрлэлийн процест ажиллах явцад олон улсын хэмжээний корпорациудын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд дүн шинжилгэээ хийх, тэдгээрийн ялгаатай талыг харьцуулж сурдаг.
Хөтөлбөрт хамрагдахиын тулд та:
Ихэнх интерншип хөтөлбөрүүд нь гадаадын харьяат харьяат иргэдийг бүтэн цагаар авч ажиллулдаг бөгөөд оюутан байх, F1 визтэй байхыг гол шаардлага болгодог. Ихэнхи ажил олгогч нар тус хөтөлбөрийг дэмжиж ажилладаг ба хөтөлбөр дууссаны дараа ижил төстэй хөтлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг. Хэрэв та АНУ-д бүр мөсөн ажилтнаар үлдэх мөн суралцахаар бол визээ сунгуулан үргэлжлүүлэн сурч хөдөлмөрлөж болдог.
Танд амжилт хүсье.
Зуны амралтараа АНУ-д ажиллаж, амрах хөтөлбөр
Уг хөтөлбөрийг Америкийн Нэгдсэн Улсын төрийн депертаментаас санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн хугацаанд гадаадын оюутнууд 3-4 сарын хугацаанд АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломжтой юм. Жил бүр тус хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган оюутнууд хамрагддаг бөгөөд Монгол оюутнууд ч мөн хамрагдах эрхтэй.
Уг хөтөлбөрт хамрагдсанаараа Америкчуудын амьдралын хэв маяг, түүх соёлыг орчинд нь мэдрээд зогсохгүй, англи хэлний мэдлэгээ сайжруулж, ажил хийж мөнгө олох, олон орны найзуудтай болох, тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлуулах давуу талтай юм. Ихэнхи оюутнууд зочид буудал, далайн эргийн амралтын газар, соёл амралтын хүрээлэн, хүүхдийн паркт ажилдаг бол зарим нь казино, амьтны хүрээлэнд ажилладаг.
Work&Travel хөтөлбөрт хамрагдагч оюутнууд АНУ-ын бүх муж, хотуудаар аялах эрхтэй ба хөтөлбөрийн хугацаа дуусахад эх орондоо эргэн ирэх үүрэгтэй.
Хэлний бэлтгэлийн тухай
Бид Австрали, Шинэ зеланд, Англи, Сингапур, Фижи болон бусад орон руу Англи хэлний таны хүссэн хугцаагаар сургалтанд оюутан элсүүлдэг.
Сургалтын хөтөлбөр
- Ерөнхий
- Их сургуулийн
- Шалгалтын бэлтгэл гэх мэтчилэн төрлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг.
Англи улсад
Англи улсад хэлний бэлтгэлд Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй оюутнуудыг элсүүлэх ба сургалтын төлбөр дунджаар нэг долоо хоногийн 45 паунд байна. Нэг долоо хоногт 15 цагийн хичээл ордог ба ангидаа ойролцоогоор 10-16 суралцагсадтай байна. Англи айлд байхад 7 хоногт дунджаар 170 паунд, байр хөлсөлөхөд 280 паунд болдог.
Австрали
Австрали улсад хэлний бэлтгэлд хамрагдахад нэг долоо хоногийн 300 австрали долларын өртөгтэй. Австрали айлд амьдрах 7 хоногийн дундаж зардал 260 австрали доллар болдог.
Шинэ зеланд
Хэлний курсийн сургалтын төлбөр долоо хоногоор тооцогддог.
Шинэ зеланд улсад хэлний бэлтгэлд суралцахад долоо хоногийн 250 Шинэ зеланд доллар байх ба Шинэ зеланд айлд амьдарахад дунджаар долоо хоногийн 220 Шинэ зеланд доллар байна. Долоо хоногийн Даваа гариг болгонд элсэлт авч байдаг. Хэрэв та бүхэн Англи хэлийг богино хугацаанд төрөлх хэл шигээ сурахийг хүсч байвал гадаад айлд байрлан тухайн орны соёлоор дамжуулан хэл сурах нь хамгийн зөв арга юм.
Европын холбооны улсуудад суралцах
Европт суралцах Европын холбооны улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд тодорхой болвсролын түвшинтэй байх, мөн тухайн суралцах гэж буй орны хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Гадаад хэлний мэдлэгийн түшин нь тухайн орны визийг авахад тавигдах үндсэн шалгуур болдог.
Мөн хэлний мэдлэг хангалтгүй гэж үзвэл их дээд сургуульд элсэгчдэд зориулсан хэлний курст суралцах боломжтой. Үүнээс гадна Голланд, Итали гэх мэт европын ихэнхи орнуудад англи хэлээр их дээд сургууль, академид суралцах боломжтой бөгөөд элсэлтийн болон виз авах үндсэн шалгуур нь мөн англи хэлний мэдлэгийн түвшин байдаг.
Герман улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн боловсролын түвшинг харгалзан үздэг .Өөрөөр хэлбэл элсэгч өөрийн эх орондоо магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн эсвэл их дээд сургууль , коллежид 2-с доошгүй жил суралцсан байх шаардлагыг тавьдаг.
Харин Герман хэлний мэдлэгийн түвшин шаарддаггүй бөгөөд герман хэлийг Герман улсад эзэмшүүлэх зарчмаар хэлний курст элсүүлэн цаашид их дээд сургуульд сонгон суралцуулдаг.
Австралид суралцах тухай
Сүүлийн жилүүдэд Монгол оюутнууд Австарли удсад маш ихээр мэргэжил эзэмших болсон. Энэ нь тус улсын дэлхийд тэргүүлдэг боловсролын систем, байгаль цаг уурын нэн таатай нөхцөл, хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олох боломж зэргээс хамаарч байна.
Манай агентлаг Австрали улсын Сидней, Брисбен, Мелбурн, Канберра, зэрэг томоохон хотуудад бакалавр, магистерт зуучлан суралцуулж байна.
Оюутан нь Австралид суралцахын тулд зохих хэмжээний Англи хэлний мэдлэг болон боловсролын тvвшинтэй байх хэрэгтэй. Сургалтын тєвvvд оюутны суралцах курст тохирох урьдчилан бэлтгэсэн шалгалтаар оюутаны тvвшинг тогтоодог. Үүгээрээ таны Австралид болон эх орондоо эзэмшсэн боловсролын тvвшинг тодорхойлдог. Англи хэлний тєвшин нь оюутны визийг авахад тавигдах vндсэн шалгуур болсон.










