Хэлний бэлтгэлийн тухай

Language
Бид Австрали, Шинэ зеланд, Англи, Сингапур, Фижи болон бусад орон руу Англи хэлний таны хүссэн хугцаагаар сургалтанд оюутан элсүүлдэг.

Сургалтын хөтөлбөр

- Ерөнхий

- Их сургуулийн

- Шалгалтын бэлтгэл гэх мэтчилэн төрлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг.

Англи улсад

Англи улсад хэлний бэлтгэлд Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй оюутнуудыг элсүүлэх ба сургалтын төлбөр дунджаар нэг долоо хоногийн 45 паунд байна. Нэг долоо хоногт 15 цагийн хичээл ордог ба ангидаа ойролцоогоор 10-16 суралцагсадтай байна. Англи айлд байхад 7 хоногт дунджаар 170 паунд, байр хөлсөлөхөд 280 паунд болдог.

Австрали

Австрали улсад хэлний бэлтгэлд хамрагдахад нэг долоо хоногийн 300 австрали долларын өртөгтэй. Австрали айлд амьдрах 7 хоногийн дундаж зардал 260 австрали доллар болдог.

Шинэ зеланд

Хэлний курсийн сургалтын төлбөр долоо хоногоор тооцогддог.

Шинэ зеланд улсад хэлний бэлтгэлд суралцахад долоо хоногийн 250 Шинэ зеланд доллар байх ба Шинэ зеланд айлд амьдарахад дунджаар долоо хоногийн 220 Шинэ зеланд доллар байна. Долоо хоногийн Даваа гариг болгонд элсэлт авч байдаг. Хэрэв та бүхэн Англи хэлийг богино хугацаанд төрөлх хэл шигээ сурахийг хүсч байвал гадаад айлд байрлан тухайн орны соёлоор дамжуулан хэл сурах нь хамгийн зөв арга юм.

Meta