Зуны амралтараа АНУ-д ажиллаж, амрах хөтөлбөр
Уг хөтөлбөрийг Америкийн Нэгдсэн Улсын төрийн депертаментаас санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн хугацаанд гадаадын оюутнууд 3-4 сарын хугацаанд АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломжтой юм. Жил бүр тус хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган оюутнууд хамрагддаг бөгөөд Монгол оюутнууд ч мөн хамрагдах эрхтэй.
Уг хөтөлбөрт хамрагдсанаараа Америкчуудын амьдралын хэв маяг, түүх соёлыг орчинд нь мэдрээд зогсохгүй, англи хэлний мэдлэгээ сайжруулж, ажил хийж мөнгө олох, олон орны найзуудтай болох, тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлуулах давуу талтай юм. Ихэнхи оюутнууд зочид буудал, далайн эргийн амралтын газар, соёл амралтын хүрээлэн, хүүхдийн паркт ажилдаг бол зарим нь казино, амьтны хүрээлэнд ажилладаг.
Work&Travel хөтөлбөрт хамрагдагч оюутнууд АНУ-ын бүх муж, хотуудаар аялах эрхтэй ба хөтөлбөрийн хугацаа дуусахад эх орондоо эргэн ирэх үүрэгтэй.


