Интерншип хөтөлбөр

Internship
Интерншип хөтөлбөр нь өөрийн сонгон суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ АНУ-д ажиллан дадлага туршлага олж авахын тулд ажиллаж  суралцах хөтөлбөр юм. Ихэнх Интерншип хөтөлбөр хамгийн багадаа  3 сараас нэг жил хүртэл хугацаатай байна.

Интерншип хөтөлбөрийн онцлог.

Эдийн засгийн болоод Глобалчлал олон улсын бизнес дэхь хөгжил болон соёлын хөгжлийг тулгуур болгосон хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхийн тулд дадалага олж авдаг хөтөлбөр юм. Хувь хүний олон улсын хэмжээд ажиллангаа олж авах дадлага туршлага нь хамгийн сайн дадал болдгоороо онцлогтой. Дадлагажигч нь өөртөө итгэх итгэл болон хүмүүсийн харилцаан дээр тулгуурлан шинийг эрэлхийлж байдаг онцлогтой. Интерншип хөтөлбөр дууссаны дараа бизнесийн ертөнц дэхь үйлдвэрлэлд ажиллах бүрэн дүүрэн чадамжыг олж авдаг нь энэ хөтөлбөрийн нэгэн давуу тал юм.

Үйлдвэрлэл болон мэргэжлийн уялдаа холбоо нь хувь хүний карьераа өсгөх боломжийг нээж өгдөг бөгөөд ажилдаа чадварлаг байх нөхцлийг мөн гаргаж өгдөг юм. Мөн үйлдвэрлэлийн процест ажиллах явцад олон улсын хэмжээний корпорациудын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд дүн шинжилгэээ хийх, тэдгээрийн ялгаатай талыг харьцуулж сурдаг.

Хөтөлбөрт хамрагдахын тулд та:

Ихэнх интерншип хөтөлбөрүүд нь гадаадын харьяат харьяат иргэдийг бүтэн цагаар авч ажиллулдаг бөгөөд оюутан байх, F1 визтэй  байхыг гол шаардлага болгодог. Ихэнхи ажил олгогч нар тус хөтөлбөрийг дэмжиж ажилладаг ба хөтөлбөр дууссаны дараа ижил төстэй хөтлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг. Хэрэв та АНУ-д бүр мөсөн ажилтнаар үлдэх мөн суралцахаар бол визээ сунгуулан үргэлжлүүлэн сурч хөдөлмөрлөж болдог.

Танд амжилт хүсье.

 

Meta