Австралид сурч буй оюутнуудын хувьд ажиллах боломж ямар байдаг вэ?

I1_focus_australia_02_s

Австралид ажиллах боломж:

Австралид ажиллана гэхээр олон хүнд сонирхолтой адал явдал мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ өргөдөлөө амжилттай гаргах, тодорхой шаардлагуудыг хангах зэрэг олон асуулдал бий. 

Австрали улсад сурч байхдаа ажиллах эрх:

Хэрвээ таны албан ёсны сургалт дуусаад та өөр ямар нэгэн сургалтанд хамрагдаж байгаа бол таны ажиллах эрх ямар байдаг вэ?

- Та крикосд бүртгэгдсэн курст сурч байгаа бол таны сургалт зуны ч байлаа, албан ёсны хичээлийн жилийнх ч байлаа та 7 хоногт 20 цаг ажиллаж болно. CRICOS - The Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students (крикос гэдэг нь гадаадын оюутнуудад зориулсан курс, интитутын бүртгэлийн холбоо юм.) (Жишээ нь: та зуны сургалтанд суралцахаар шийдсэн бөгөөд учир нь тухайн зуны сургалтын кредит цаг тань таны зэргийн нийт кредитэд тооцогдох учраас.)

- Харин та крикосд бүртгэгдсэн сургалтанд сурах гэж байгаа боловч тухайн сургалтын кредит цаг таны зэргийн нийт кредитэд тооцогдохгүй бол таны албан ёсны сургалт дахин эхэлтэл та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ажиллах эрхтэй юм.(жишээ: нь та зуны ямар нэгэн сургалтанд хамрагдаж байж болно.) Энэ нь та анх визэнд мэдүүлэг өгч байснаас өөр сургалтанд хамрагдаж байна гэсэн үг юм.

- Та крикосд бүртгэгдээгүй сургалтанд сурч байгаа бол (Жишээ нь та вааран эдлэл хийх эсвэл йогийн сургалтанд хамрагдаж байгаа байж болно) таны албан ёсны сургалт эхэлтэл та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ажиллах эрхтэй юм. Энэ нь та анх визэнд мэдүүлэг өгч байснаас өөр сургалтанд хамрагдаж байна гэсэн үг юм.

Таны сургалт дууссаны дараа таны ажиллах эрх ямар байдаг вэ?

- Хэрвээ таны сургалт дууссан бөгөөд хичээлийн жилд дахин эхлэхгүй мөн ажиллах зөвшөөрөл авсан бол та бүтэн цагаар ажиллах эрхтэй гэсэн үг юм.

- Хэрвээ таны хичээл сургалтын хугацаанаас өмнө дууссан боловч сурч буй байгууллага тань таны эрт хичээлээ дуусгасаныг яамд мэдэгдтэл та сурч болно гэсэн үг юм. Энэ нь таны бүртгэлийн баталгаажилт хүчинтэй байх хугацаанд 7 хоногт 20 цаг хүртэл ажиллах эрхтэй гэсэн үг юм.

 

Судалгааны ажлын оюутнууд:

Судалгааны ажлын оюутнуудын хувьд магистрын дипломын ажлаа хийгээд өгсөн мөн ажлын зөвшөөрлөө авсан бол тодорхой эрхийн дагуу ажиллах эрхтэй байдаг.

Үүнд:

· Бүртгэлийн баталгаажилт тань байгаа тохиолдолд

o Таны сургалтын үе хичээлийн жилд байгаа үед та 7 хоногт 20 цаг хүртэл ажиллах эрхтэй

o Жич: хэрвээ та бүртгэлийн баталгаажилттай бол таны хичээл зарлагдсан семестерийн хугацаанд өрнөж байна гэсэн үг юм.

o Жишээ нь: таны бүртгэлийн баталгаажилт 2004 оны 11 сарын 30 хүртэл байлаа, мөн дипломын ажлаа 9сард өгсөн байя. Тэгвэл таны хичээлийн хугацаа 2004 оны 11 сарын 30 хүртэл эсвэл таны бүртгэлийн баталгаажилт тайлагнагдах үе хүртэл гэсэн үг юм.

· Танд бүртгэлийн баталгаажилт байхгүй боловч таны сурч буй байгууллага тань таныг магистрын дипломын ажлын үнэлэлтийн хугацаанд Австрали улсад байх шаардлагатай гэж үзэж байгаа бол, мөн өргөдлийн маягтаа Австрали улсад хийсэн, өргөдөл гаргаж байхдаа 560, 562, эсвэл 574-ын виза авсан бол:

o Таны хичээлийн сургалтын хугацаа хичээлийн жилийн үед биш бол та ямар нэгэн ажлын хязгаарлалтгүйгээр ажиллах эрхтэй.

Курсын практик ажил

Хэрвээ таны сургалтанд практик дадлага хийх хэсэг байдаг мөн тухайн дадлага ажил нь курсын тань бүртгэгдсэн нэгэн хэсэг бол та сургалтын явцдаа практик, дадлагын ажил хийх боломжтой. Харин тухайн дадлага ажил нь бүртгэгдсэн эсэхийг таны сурч буй сургалтын байгууллага тань тодруулах болно.

Meta