Гадаадад суралцахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй

Ирээдүйгээ даатгуулах мэргэжил эзэмших гэж байгаа учраас хариуцлагатай хандах хэрэгтэй

Манай байгууллага оюутнуудыг зөв сургуульд, зөв чигтэй суралцуулах зорилготойгоор 2005 оны 8-р сард байгуулагдсан. Эхний жилүүдэд Австрали руу оюутан зуучлахын зэрэгцээ мэдээлэл өгөх зарчмаар ажиллаж байсан. Харин сүүлийн гурван жил 30-аад орон руу жилдээ 200-300 гаруй оюутан сурагчдыг явуулдаг болоод байна. Интернэтээс мэдээлэл авч, эсвэл зөвхөн өөрт байгаа мэдээллийн баазаар хүүхдэд мэдээлэл өгч, сургуульд явуулна гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт, тиймээс манай байгууллага ОУ-ын хурал цуглаануудад идэвхитэй оролцож олон орны сургуулиудын төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж мэдээллийн баазаа бэхжүүлэн, үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр байна. Бид байгуулагдсанасаа хойш Англи, Австрали, Америк, Шинэ Зеланд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны 27 удаагийн хурал цуглаанд оролцсон бөгөөд энэ хурлуудад багадаа 10 гаруй, дээд тал нь 60 шахам орны 200-аад их дээд сургуулиуд болон элчин сайдын яамдууд оролцож, сургалт, визтэй холбоотой мэдээллүүдийг өгдөг. Оюутан зуучлалын агентлаг гэдэг нь

1. Зөвхөн интенэтээр авсан мэдээллээр зуучилдаг биш харин тухайн оюутан ямар зан ааштай, ямар мэдрэмжтэй вэ гэдгээс нь шалтгаалаад    тохирсон мэргэжлийг нь сонгож өгөх үүрэгтэй.

2. Эцэг эхийнх нь ойлгуулж хэлж чадахгүй байгаа мөртлөө хүсээд байгаа, мөн мөнгө санхүүгийн чадвараас нь хамаараад аль улсад сурах вэ гэдэг сонголтоо хийхэд нь тусалдаг. Манайх гэрээт сургуулиудтайгаа и-мэйлээр тогтмол харилцаж сүүлийн үеийн сургалтын системд орж байгаа мэдээллүүдийг байнга солилцдог.

Гадагшаа сургуульд явах гэж байгаа хүүхдэд хамгийн түрүүн тулгардаг асуудал юу вэ?

Аль нэг хөгжилтэй орны сургуульд элсэн суралцахад юуны түрүүнд оюутны визны асуудал гарч ирдэг. Виз олгох асуудал нь тухайн оюутны эцэг эх нь хүүхдээ удаан хугацаанд сурч, ажиллаж амьдрахад нь хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн чадвартай эсэхээс хамаардаг. Хүмүүс улс бүрийн оюутны визний шалгуур  адилхан байдаг гэж боддог боловч үнэн хэрэгтээ улс бүр оюутан визэнд тавьдаг тус тусын шалгууртай байлаг. Жишээ нь Австралийн элчин сайдын яаманд виза мэдүүлэхийн тулд аав ээжийнх нь дансанд сүүлийн 3 сар тогтмол 36.000$ хадгалагдсан байх ёстой. 36.000$ гэхээр хөрөнгийн баталгаа гаргадаг хүмүүсээр гаргуулчихсан байх жишээний. Энэ мэт мэдээлэл байхгүйгээс болоод цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг. Орон бүрийн оюутны визний систем жилд 1 удаа өөрчлөгддөг байсан бол дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай  холбоотойгоор сар сардаа өөрчлөгддөг болсон. Агентлагийн зүгээс энэ өөрчлөлтүүдийг дор бүр нь мэдээлж байхгүй бол  эцэг эх өөрсдөө олж авна гэдэг тэр бүр амаргүй байдаг.  Үүний зэрэгцээ гадаадйн их дээд сургуулиудын тавьдаг шалгуурууд ч өөрчлөгдөж байна. Одоо үед
эцэг эхийн шийдвэрээр хүүхдүүд нь суралцах мэргэжлээ сонгодог цаг нэгэнт цаг үеээ өнгөрөөсөн ба хүүхдүүд өөрийн сонирхсон мэргэжлээ сонгон суралцах болсон.

Дипломын голч дүнгээрээ манайхан гадаадын их дээд сургуульд зөвшөөрөгддөггүй юу?

Магистрын сургалтанд суралцах гэж байгаа бол хүүхдүүд их сургуульд элсэн орох үеэсээ л бодолтой суралцах хэрэгтэй. Учир нь бакалаврын голч дүн чухал, цаашаа дэвшиж сурна гэж үнэхээр бодож байгаа л бол дүнгийн асуудал дээрээ анхаарал хандуулж хариуцлагатай хандахгүй бол магистр болон түүнээс дээш дэвшиж сурахад хүндрэлтэй болдог. 11-р ангиа төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэн сурлагын дүнгийн асуудалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Гадаадад сурах гээд хөөцөлдөхөөр голч дүн бага байгайгаас  болж хүссэн сургуульдаа элсэн орохболомжгүй болдог. Гадаадын их дээд сургууль, магистр болон түүнээс дээш түвшинд суралцах хүсэлтэй л байгаа бол таны дипломны голч дүн 3.0-аас дээш байх хэрэгтэй, тэгэхгүй бол ямар ч боломжгүй болох гээд байна шүү гэдгийг ахин хэлмээр байна.

Мэргэжил сонголтын асуудалд хэрхэн хандвал дээр вэ?

Аав ээж нь өөрсдийнхөө эрхэлдэг ажилтай холбоотой, эсвэл ирээдүйд барилга, уул уурхай хөгжинө гэдэг үүднээс хүүхдээ энэ чиглэлээр сургана гээд хүчээр оруулаад ирдэг. Хүүхдэд тэгж хандаж болохгүй, хүүхэд өөрөө юунд сонирхолтой, ямар зан араншинтай хүүхэд вэ гэдгийг юун түрүүн бодолцох хэрэгтэй. Аав ээж нь өнөөх социализмын үеийнхээ сэтгэлгээгээр хүүхдээ чи сонс би ярина гэдэг зарчмаар захиргаадаж мэргэжлийг нь буруу сонгодог, гэтэл тэдний авдаг мэдээллээс илүү одоо интернэт, телевизийн олон сувгууд, радио, сэтгүүл гээд мэдээллийн хэрэгслүүдээс хүүхдүүд аав ээжээсээ илүү мэдээллийг олж авч байна. Захиргаадаж хүчээр тулгахын оронд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, хүүхэд нь юуг илүү сонирхож байна гэдгийг мэдсэний үндсэн дээр сонголтоо хийвэл хүүхэд өөрийн сонирхсон ажил мэргэжилдээ илүү амжилт гаргана. Хэрэгтэй мэргэжил, хэрэггүй мэргэжил гэж байхгүй бүгд л адил хэрэгтэй бүх мэргэжил дээр хүн амжилт олдог. Гол нь тухайн хүүхэд өөрөө дуртай сонирхолтой байгаа цагт амжилт олдог. Ямар мэргэжлээр сургах вэ, ирээд яах вэ гэдэг асуултыг байнга асуудаг учраас энэ мэдээллийг хүргэхийг зорьсон юм.

Гадаадад сурах гэж байгаа  хүүхдүүд болон эцэг эхчүүдэд таны зүгээс өгөх зөвөлгөө өгөхгүй юу?

Гадаадад хүүхдээ сургаж байгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн хувьд боломжтой хүмүүс байдаг. Гэхдээ гадаадад оюутан суралцуулна гэдэг мэдээж Монголдоо сурахаас хэд дахин их зардалыг гаргадаг бөгөөд бид зардалыг нь хэмнэх үүднээс очиж байгаа сургуулийнх нь оюутны байр болон бусад зардлыг аль болох  хямд байхаар захиалж өгдөг. Энд амьдарч байсан орчин нөхцөлөөсө өөр орчинд амьдарна гэдэг ямар бай вэ, эндээ өөрийн гэр орондоо боломжийн амьдардаг байсан хүүхдүүд очоод эхэндээ хэцүү байдаг.  Хүүхэд өөрийнхөө амьдрах орчныг өөрөө бүрдүүлэх ёстой, бүх оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг ба өөрөө сэргэлэн цовоо ажил хичээлээл хослуулаад хийгээд гүйж байвал хурдан дасан зохицож чадаж байна гэсэн үг. Унтаж залхуураад байвал өөрт нь улам л хэцүү байх болно. Тэгэхээр хувь хүн өөрөөс нь бүх зүйл хамаарна гэсэн үг.

Хүүхдээ сургуульд явуулж байгаа эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?

Эцэг эхчүүд анх ирэхдээ хүүхдэдээ тэвчээр сургамаар байна, аль болох өөрөөр нь амьдруулж бие даалгамаар байна гэдэг. Тэгээд ч хүүхдээ явахад нь урьдчилан бага хэмжээний төлбөр төлж хямд байранд явуулж байгаа болохоор гэр шиг чинь гоё биш гэдгийг урьдчилан хэлж явуулахгүй бол очоод шоконд ордог, гэрлүүгээ утасдаж гомдол мэдүүлдэг энэ хэрээр эцэг эхчүүд өөдөөс нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн оронд арга хэмжээ авах гээд гүйчихдэг. Энэ нь хүүхдэдэээ тэвчээр суулгаж байгаа асуудал биш харин ч эвдэж байна гэсэн үг. Хүүхдэд ганцаардах, хямрах, өвдөх, өлсөх, сэтгэлээр унах, сайн сайхан байх үе ч гарна. Хааяа ч гэсэн ангийнхаа, найзуудтайгаа гадуур явах үе байдаг.  Энэ нь эцэг эхчүүдийн хүсээд байгаа хүүхдийн чинь бие даах чадварын эхлэл шүү гэдгийг хэлмээр байна. Мөн үүнээс гадна хүүхдүүдээ үнэхээр бие даалган сургахыг хүсч байгаа бол өөрийн хамаатан садан, найз нөхөдрүүгээ хүүндээ явуулах хэрэггүй гэдгийг захиж хэлмээр байна.Ирээдүйгээ даатгуулах мэргэжил эзэмших гэж байгаа учраас хариуцлагатай хандах хэрэгтэй

Манай байгууллага оюутнуудыг зөв сургуульд, зөв чигтэй суралцуулах зорилготойгоор 2005 оны 8-р сард байгуулагдсан. Эхний жилүүдэд Австрали руу оюутан зуучлахын зэрэгцээ мэдээлэл өгөх зарчмаар ажиллаж байсан. Харин сүүлийн гурван жил 30-аад орон руу жилдээ 200-300 гаруй оюутан сурагчдыг явуулдаг болоод байна. Интернэтээс мэдээлэл авч, эсвэл зөвхөн өөрт байгаа мэдээллийн баазаар хүүхдэд мэдээлэл өгч, сургуульд явуулна гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт, тиймээс манай байгууллага ОУ-ын хурал цуглаануудад идэвхитэй оролцож олон орны сургуулиудын төлөөлөгчидтэй нүүр тулан уулзаж мэдээллийн баазаа бэхжүүлэн, үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр байна. Бид байгуулагдсанасаа хойш Англи, Австрали, Америк, Шинэ Зеланд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны 27 удаагийн хурал цуглаанд оролцсон бөгөөд энэ хурлуудад багадаа 10 гаруй, дээд тал нь 60 шахам орны 200-аад их дээд сургуулиуд болон элчин сайдын яамдууд оролцож, сургалт, визтэй холбоотой мэдээллүүдийг өгдөг. Оюутан зуучлалын агентлаг гэдэг нь

1. Зөвхөн интенэтээр авсан мэдээллээр зуучилдаг биш харин тухайн оюутан ямар зан ааштай, ямар мэдрэмжтэй вэ гэдгээс нь шалтгаалаад    тохирсон мэргэжлийг нь сонгож өгөх үүрэгтэй.

2. Эцэг эхийнх нь ойлгуулж хэлж чадахгүй байгаа мөртлөө хүсээд байгаа, мөн мөнгө санхүүгийн чадвараас нь хамаараад аль улсад сурах вэ гэдэг сонголтоо хийхэд нь тусалдаг. Манайх гэрээт сургуулиудтайгаа и-мэйлээр тогтмол харилцаж сүүлийн үеийн сургалтын системд орж байгаа мэдээллүүдийг байнга солилцдог.

Гадагшаа сургуульд явах гэж байгаа хүүхдэд хамгийн түрүүн тулгардаг асуудал юу вэ?

Аль нэг хөгжилтэй орны сургуульд элсэн суралцахад юуны түрүүнд оюутны визны асуудал гарч ирдэг. Виз олгох асуудал нь тухайн оюутны эцэг эх нь хүүхдээ удаан хугацаанд сурч, ажиллаж амьдрахад нь хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн чадвартай эсэхээс хамаардаг. Хүмүүс улс бүрийн оюутны визний шалгуур  адилхан байдаг гэж боддог боловч үнэн хэрэгтээ улс бүр оюутан визэнд тавьдаг тус тусын шалгууртай байлаг. Жишээ нь Австралийн элчин сайдын яаманд виза мэдүүлэхийн тулд аав ээжийнх нь дансанд сүүлийн 3 сар тогтмол 36.000$ хадгалагдсан байх ёстой. 36.000$ гэхээр хөрөнгийн баталгаа гаргадаг хүмүүсээр гаргуулчихсан байх жишээний. Энэ мэт мэдээлэл байхгүйгээс болоод цаг хугацаа, мөнгө их зарцуулдаг. Орон бүрийн оюутны визний систем жилд 1 удаа өөрчлөгддөг байсан бол дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаатай  холбоотойгоор сар сардаа өөрчлөгддөг болсон. Агентлагийн зүгээс энэ өөрчлөлтүүдийг дор бүр нь мэдээлж байхгүй бол  эцэг эх өөрсдөө олж авна гэдэг тэр бүр амаргүй байдаг.  Үүний зэрэгцээ гадаадйн их дээд сургуулиудын тавьдаг шалгуурууд ч өөрчлөгдөж байна. Одоо үед
эцэг эхийн шийдвэрээр хүүхдүүд нь суралцах мэргэжлээ сонгодог цаг нэгэнт цаг үеээ өнгөрөөсөн ба хүүхдүүд өөрийн сонирхсон мэргэжлээ сонгон суралцах болсон.

Дипломын голч дүнгээрээ манайхан гадаадын их дээд сургуульд зөвшөөрөгддөггүй юу?

Магистрын сургалтанд суралцах гэж байгаа бол хүүхдүүд их сургуульд элсэн орох үеэсээ л бодолтой суралцах хэрэгтэй. Учир нь бакалаврын голч дүн чухал, цаашаа дэвшиж сурна гэж үнэхээр бодож байгаа л бол дүнгийн асуудал дээрээ анхаарал хандуулж хариуцлагатай хандахгүй бол магистр болон түүнээс дээш дэвшиж сурахад хүндрэлтэй болдог. 11-р ангиа төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэн сурлагын дүнгийн асуудалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Гадаадад сурах гээд хөөцөлдөхөөр голч дүн бага байгайгаас  болж хүссэн сургуульдаа элсэн орохболомжгүй болдог. Гадаадын их дээд сургууль, магистр болон түүнээс дээш түвшинд суралцах хүсэлтэй л байгаа бол таны дипломны голч дүн 3.0-аас дээш байх хэрэгтэй, тэгэхгүй бол ямар ч боломжгүй болох гээд байна шүү гэдгийг ахин хэлмээр байна.

Мэргэжил сонголтын асуудалд хэрхэн хандвал дээр вэ?

Аав ээж нь өөрсдийнхөө эрхэлдэг ажилтай холбоотой, эсвэл ирээдүйд барилга, уул уурхай хөгжинө гэдэг үүднээс хүүхдээ энэ чиглэлээр сургана гээд хүчээр оруулаад ирдэг. Хүүхдэд тэгж хандаж болохгүй, хүүхэд өөрөө юунд сонирхолтой, ямар зан араншинтай хүүхэд вэ гэдгийг юун түрүүн бодолцох хэрэгтэй. Аав ээж нь өнөөх социализмын үеийнхээ сэтгэлгээгээр хүүхдээ чи сонс би ярина гэдэг зарчмаар захиргаадаж мэргэжлийг нь буруу сонгодог, гэтэл тэдний авдаг мэдээллээс илүү одоо интернэт, телевизийн олон сувгууд, радио, сэтгүүл гээд мэдээллийн хэрэгслүүдээс хүүхдүүд аав ээжээсээ илүү мэдээллийг олж авч байна. Захиргаадаж хүчээр тулгахын оронд хүүхэдтэйгээ сайн ярилцаж, хүүхэд нь юуг илүү сонирхож байна гэдгийг мэдсэний үндсэн дээр сонголтоо хийвэл хүүхэд өөрийн сонирхсон ажил мэргэжилдээ илүү амжилт гаргана. Хэрэгтэй мэргэжил, хэрэггүй мэргэжил гэж байхгүй бүгд л адил хэрэгтэй бүх мэргэжил дээр хүн амжилт олдог. Гол нь тухайн хүүхэд өөрөө дуртай сонирхолтой байгаа цагт амжилт олдог. Ямар мэргэжлээр сургах вэ, ирээд яах вэ гэдэг асуултыг байнга асуудаг учраас энэ мэдээллийг хүргэхийг зорьсон юм.

Гадаадад сурах гэж байгаа  хүүхдүүд болон эцэг эхчүүдэд таны зүгээс өгөх зөвөлгөө өгөхгүй юу?

Гадаадад хүүхдээ сургаж байгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн хувьд боломжтой хүмүүс байдаг. Гэхдээ гадаадад оюутан суралцуулна гэдэг мэдээж Монголдоо сурахаас хэд дахин их зардалыг гаргадаг бөгөөд бид зардалыг нь хэмнэх үүднээс очиж байгаа сургуулийнх нь оюутны байр болон бусад зардлыг аль болох  хямд байхаар захиалж өгдөг. Энд амьдарч байсан орчин нөхцөлөөсө өөр орчинд амьдарна гэдэг ямар бай вэ, эндээ өөрийн гэр орондоо боломжийн амьдардаг байсан хүүхдүүд очоод эхэндээ хэцүү байдаг.  Хүүхэд өөрийнхөө амьдрах орчныг өөрөө бүрдүүлэх ёстой, бүх оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг ба өөрөө сэргэлэн цовоо ажил хичээлээл хослуулаад хийгээд гүйж байвал хурдан дасан зохицож чадаж байна гэсэн үг. Унтаж залхуураад байвал өөрт нь улам л хэцүү байх болно. Тэгэхээр хувь хүн өөрөөс нь бүх зүйл хамаарна гэсэн үг.

Хүүхдээ сургуульд явуулж байгаа эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?

Эцэг эхчүүд анх ирэхдээ хүүхдэдээ тэвчээр сургамаар байна, аль болох өөрөөр нь амьдруулж бие даалгамаар байна гэдэг. Тэгээд ч хүүхдээ явахад нь урьдчилан бага хэмжээний төлбөр төлж хямд байранд явуулж байгаа болохоор гэр шиг чинь гоё биш гэдгийг урьдчилан хэлж явуулахгүй бол очоод шоконд ордог, гэрлүүгээ утасдаж гомдол мэдүүлдэг энэ хэрээр эцэг эхчүүд өөдөөс нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн оронд арга хэмжээ авах гээд гүйчихдэг. Энэ нь хүүхдэдэээ тэвчээр суулгаж байгаа асуудал биш харин ч эвдэж байна гэсэн үг. Хүүхдэд ганцаардах, хямрах, өвдөх, өлсөх, сэтгэлээр унах, сайн сайхан байх үе ч гарна. Хааяа ч гэсэн ангийнхаа, найзуудтайгаа гадуур явах үе байдаг.  Энэ нь эцэг эхчүүдийн хүсээд байгаа хүүхдийн чинь бие даах чадварын эхлэл шүү гэдгийг хэлмээр байна. Мөн үүнээс гадна хүүхдүүдээ үнэхээр бие даалган сургахыг хүсч байгаа бол өөрийн хамаатан садан, найз нөхөдрүүгээ хүүндээ явуулах хэрэггүй гэдгийг захиж хэлмээр байна.

Meta