New Voice Agency | Нью Войс Боловсролын Агентлаг http://newvoice.posterous.com Чанартай боловсрол - Ирээдүйн баталгаа posterous.com Wed, 25 Jan 2012 19:43:00 -0800 Зуны амралтараа АНУ-д ажиллаж, амрах хөтөлбөр http://newvoice.posterous.com/96211348 http://newvoice.posterous.com/96211348

Worktravel
Уг хөтөлбөрийг Америкийн Нэгдсэн Улсын төрийн депертаментаас санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн хугацаанд гадаадын оюутнууд 3-4 сарын хугацаанд АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломжтой юм. Жил бүр тус хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган оюутнууд хамрагддаг бөгөөд Монгол оюутнууд ч мөн хамрагдах эрхтэй.

Уг хөтөлбөрт хамрагдсанаараа Америкчуудын амьдралын хэв маяг, түүх соёлыг орчинд нь мэдрээд зогсохгүй, англи хэлний мэдлэгээ сайжруулж, ажил хийж мөнгө олох, олон орны найзуудтай болох, тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлуулах давуу талтай юм. Ихэнхи оюутнууд зочид буудал, далайн эргийн амралтын газар, соёл амралтын хүрээлэн, хүүхдийн паркт ажилдаг бол зарим нь казино, амьтны хүрээлэнд ажилладаг.

Work&Travel хөтөлбөрт хамрагдагч оюутнууд АНУ-ын бүх муж, хотуудаар аялах эрхтэй ба хөтөлбөрийн хугацаа дуусахад эх орондоо эргэн ирэх үүрэгтэй.

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1789301/original_header-text-blog.png http://posterous.com/users/ehT1OCiRozs1k New Voice Agency newvoice New Voice Agency