New Voice Agency | Нью Войс Боловсролын Агентлаг http://newvoice.posterous.com Чанартай боловсрол - Ирээдүйн баталгаа posterous.com Wed, 25 Jan 2012 19:50:00 -0800 Зуны сургалт http://newvoice.posterous.com/96212484 http://newvoice.posterous.com/96212484

Summer_training_students
Таны хүүхэд ахлах сургуулийн сурагч уу?

Та хүүхдээ гадаадын аль нэг оронд ахлах сургуульд суралцуулмаар байна уу?

 

Манай төв АНУ, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд улсуудын ахлах сургуульд 15-18 насны сурагчдыг улсын болон хувийн ахлах сургуульд шалгаруулан суралцуулдаг.

АНУ-д хагас тэтгэлэгт болон энгийн сургалтанд жил бүр 10 сурагчдын шалгаруулан California, Florida, Georgia, Idaho, Illinois, Kansas, Kentucky, Michigan, North Carolina, Oregon, Oklahoma, Texas, Utah, Arkansas, Indiana, Ohio, Missouri, Arkansas, Massachusetts болон бусад хотуудад ахлах сургуулиудад суралцуулдаг. Хагас тэтгэлэгт хөтөлбөр гэдэг нь тухайн сурагч зөвхөн сургалтын төлбөр замын зардалаа төлөөд АНУ-ын аль нэг мужийн улсын ахлах сургуульд 1 жил болон хагас жилийн хугацаанд суралцах юм. Суралцах хугацаандаа Америк айлд амьдарч Америк зан заншилтай танилцан найз нөхөдтэй болох төдийгүй хоттойгоо танилцах дадлага хийдэг. Байр хоолны зардлыг очиж байгаа айл нь төлдөг тул та хүүхдээ бага зардлаар суралцуулан Англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх боломжтой. Энэ сургалтанд хамрагдах сурагчид J-1 ангиллын визээр АНУ-д зорчих ба хэрвээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй бол сургалт дууссаны дараа заавал эх орондоо буцан ирж визний ангиллаа өөрчлүүлсэнээр дахин АНУ-д суралцах боломжтой болно.

Үүний зэрэгцээ АНУ-д F-1 ангилал буюу удаан хугацаанд суралцах хөтөлбөрт хамрагдсанаар та улсын болон хувийн ахлах сургуулиудад суралцан цаашид коллеж, их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно.

Австрали, Шинэ Зеланд, Англи, Канадын ахлах сургуулийн сургалтууд нь мөн л цаашид шууд үргэлжүүлэн суралцах ба Англи хэлний тодорхой түвшингийн мэдлэгтэй бол шууд элсэх боломжтой байдаг.

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1789301/original_header-text-blog.png http://posterous.com/users/ehT1OCiRozs1k New Voice Agency newvoice New Voice Agency