New Voice Agency | Нью Войс Боловсролын Агентлаг http://newvoice.posterous.com Чанартай боловсрол - Ирээдүйн баталгаа posterous.com Wed, 25 Jan 2012 19:53:00 -0800 Канадын иргэншил олгох үйлчилгээ http://newvoice.posterous.com/96213030 http://newvoice.posterous.com/96213030

Canada
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны сая сая иргэд канад улсад цагаачлан амьдрахыг хүсэх болсон. Үүний тодорхой биелэл болгон канадын засгийн газраас гадаадын иргэдийг дэмжих зорилгоор хууль ёсоор тус улсад хөрөнгө оруулан цагаачлан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөр нь канадын иргэн болж бизнес эрхлэн хууль ёсоор амьдрах боломжийг олгодог.

Манай New voice агентлаг үйлчлүүлэгчиддээ зориулсан урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр Канад улсруу гэр бүлээрээ шилжин суурьшихад тусалдаг.Бидний шат дараалсан энэхүү арга хэмжээ нь зөвхөн Канадын цагаачлалын виз авахаас гадна Канадын бүх муж, бүс нутгуудад нүүн суурьшихад туслалцаа үзүүлдэг юм.

Бид дараахь цагаачлалын үйлчилгээг үзүүлнэ

Үүнд:

Байнгын оршин суух эрх олгох үйлчилгээ
Канадын иргэн болгох үйлчилгээ
Түр хугацааны виз олгох үйлчилгээ
Сургалтын виз болон ажлын зөвшөөрөл олгох үлйчилгээ

Бид үйлчлүүлэгчдэд бичиг баримт бүрдүүлэх, Канадын цагаачлалын мэдүүлэгийн анкет бөглөх, цагаачлалын ярилцлага, оршин суугчдын эрх үүрэг, Канадад амьдрах эрх авах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг.

Цагаачлалын хөрөнгө оруулалтын зөвлөгөө:Бид Бизнес эрхлэгчдэд ажил эрхлэх зөвшөөрлийг маш шуурхай олж өгснөөр Канадад очмогцоо Бизнес эрхлэх өргөн боломжийг бий болгоно. Ажил олгох тал дээр хамгийн их туршлага хуримтлуулсан тул өнгөрсөн хугацаанд мянга мянган Канадын шинэ иргэдэд ажил олж өгсөн.

Канадын бичиг баримт авах: Нийгмийн даатгалын карт, эрүүл мэндийн карт, Байнгын оршин суугчийн карт, жолооны үнэмлэх олгодог.

Байр, орон сууц: Та бүхэн орон сууц худалдан авах болон  түрээслэн амьдарч болно.

Даатгал: Эрүүл мэндийн, автын, тахир дутуугийн, ажлын байрны болон амь насны даттгалд хамрагдах ёстой.

Боловсрол: Танай гэр бүлийн гишүүдийн сургуулийн болоод боловсролын хөтөлбөрийн зөвлөгөөг өгч ажиллана.

Санхүү: Банкинд данс нээлгэх, эх орноосоо мөнгө татах, Канадын зээлийн эрх үүсгэх болон Кредит картын үйлчилгээ

Нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ

Канадад нүүн шилжих процессыг хамгийн хялбар аргаар шийдэж өгсөн нь бидний бас нэгэн дувуу тал юм.

Тус үйлчилгээнд дараах зүйл багтдаг.

-         Канад руу өөрийн эзэмшлийн  эд хөрөнгөө нүүлгэн шилжүүлэх боломж

-         Цагаачлагчид энхний 60 сарын турш өөрийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломж

-         Онгоцны буудлаас тосч авах үйлчилгээ

Күебек мужийн хөрөнгө оруулагчийн хөтөлбөр

Күебек хөтөлбөр нь Холбооны хөтөлбөрөөс илүү түргэн шуурхай байдаг ба Цагаачиллын ярилцлагад мэдүүлэгч нь хуульчийн хамт оролцох эрхтэй байдаг.

Хөрөнгө оруулагчид болон түүний гэр бүлийнхэн дор хаяж 800,000 Канад долларын хөрөнгөтэй байх ёстой. Хөрөнгө оруулагч нь канад улсын Күебэк мужид амьдрахаар зөвшөөрөгдсөний дараа Холбооны засгийн газар нь аюулгүйн болон эрүүл мэндийн шалгалтыг авдаг. Күебэкийн хөрөнгө оруулагчид нь Күебэкт амьдрах ёстой байдаг. Энэ хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх ёстой боловч Канадын байнгын оршин суугчдын эрхийн дагуу тэд Канадын хаана ч амьдарч болно.

Хөрөнгө оруулалт:

Хөрөнгө оруулалт нь зөвхөн Күебэк болон холбооны засгийн газраас зөвшөөрөгдсөний дараа хийгдэнэ. Гэхдээ аль хөтөлбөрөөр хүсэлт гаргаж байгаагаас хөрөнгө оруулалт шалтгаална. Хөрөнгө оруулагчид Күебэкийн санд 400,000 Канад долларын хөрөнгө оруулалт хийх сонголт байдаг. Энэ нь 5 жилийн дараа ямар ч хүүгүйгээр буцаан олгогдоно. Аль эсхүл 120,000 Канад доллларыг эргэлт буцалтгүй хөрөнгө оруулалт болгон оруулж болно.

Цагаачдын хамгийн их сонгодог сонголт нь 120,000 канад доллар төлөх байдаг. Үүнийг манай хөрөнгийн зуучлагчдын туслалцаатайгаар 400,000 канад долларын зээл аван 120,000-ийг Күебэкийн засгийн газарт төлж болно.Ингэснээр 120,000-д нь бүх санхүүжилт болон бичиг хэргийн зардал ордог болохоор хөрөнгө оруулагч илүү зардал гаргах шаардлагагүй.

Хөрөнгө оруулагчид 280,000 доллароос дээшхи хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулснаар цаашид бизнес хийж ашиг олох боломж нь нэмэгддэг. Мөн та хүүхдүүдийнхээ боловсролд зориулан нэмэлт хөрөнгө оруулалт хийж болно.

Хөрөнгө оруулагчийн хөтөлбөрийн шат дараалал:

1. Урьдчилсан шалгалт болон зөвлөгөө.

Үйлчлүүлэгчид өөрсдийн тухай мэдээлэл, бичиг баримтуудаа манай агентлагт өгсөнөөр эхний шалгалт явагдан бичиг баримтыг хянаж үздэг.

2. Үйлчилгээний эхлэл.

Үйлчлүүлэгч гэрээнд гарын үсэг зурснаар үйлчилгээний хураамжыг төлнө. Үүний дараа бид Канад руу эхний шатны анкет болон бичиг баримтын жагсаалыг  явуулна.

3. Мэдүүлгийн бэлтгэл ажил.

Үйлчлүүлэгч холбогдох анхан шатны бичиг баримтыг явуулснаар мэдүүлгийг эцсийн байдлаар хийнэ. Мэдүүлэг бэлэн болсоны дараагаар үйлчлүүлэгчийг зөвшөөрсний дагуу өөрсдийн санхүүгийн зуучлагч болон Банкнаас зөвшөөрөл авна. Банк энэхүү асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурснаар Күебэкийн засгийн газарт холбогдох төлбөрийн хамт шилжүүлнэ.

4. Күебэкийн засгийн газартай хийх ярилцлага

Күебэкийн засгийн газар товлосон ярилцлагын цагийг бидэнд мэдэгдэнэ. Энэ нь ихэвчлэн 9-12 сарын дараа байна. Ярилцлага өгөх шаардлагагүй тохиолдлууд ч бас байдаг. Бид ярилцлаганаас 10 хоногийн өмнө шинэчлэгдсэн мэдүүлэг болон мэдээллийг танд өгнө. Бид өөрсдийн үйлчлүүлэгчдээ ярилцлаганд бэлдэх ба Күебэкийн хуульч ярилцлаганд хамт орж болдог. Шаардлагатай гэвэл орчуулагч ч хамт байж болно.

Манай үйлчлүүлэгчид ихэвчлэн шуурхай байдлаар зөвшөөрөл авдаг бөгөөд зарим тохиолдолд нэмэлт материал авах хугацааг олгодог.

5. Хөрөнгө оруулалтаа хийх

Үйлчлүүлэгч нь зөвшөөрсөн захиа авсаны дараа 1420 хоногийн дотор 120,000 канад долларыг банкинд тушаах шаардлага тавигддаг бөгөөд банк 400, 000 Канад долларын хөрөнгө оруулалтыг үйлчлүүлэгчийн өмнөөс Кюбэк-т төлдөг. Ингэснээр холбооны зөвшөөрөл болон байнгын оршин суугчийн зөвшөөрөл олгогддог.Күебэк бүх үйл ажиллагаагаа явуулж дууссаны дараа холбооны засгийн газраас эрүүл мэндийг болон аюулгүй байдлын шалгалтыг явуудлаг. Энэ нь ихэвчлэн 6-9 сарын хугацаа шаарддаг. Холбооны засгийн газраас зөвшөөрөл авсаны дараа үйлчлүүлэгч нь Канадад буух зөвшөөрлийн төлбөр болох 490 канад долларыг төлнө. Энэ мөнгийг насанд хүрсэн гэр бүлийн гишүүд бүр төлнө.

6. Канадад буух

Үйлчлүүлэгчид зөвшөөрлийн захиа болон аяллын виз олгогддог. Канадад ирмэгц байнга оршин суух зөвшөөрөл нь олгогдоно. Үйлчлүүлэгчид нь ирэх 5 жилийн 3 хүртэлх жилд нь Канадаас өөр газарт амьдарч болно. Канадын иргэн болохын тулд нийт 4 жилийн 1095 өдөр буюу 3 жил тасралгүй Канадад амьдрах шаардлагатай.

Бизнес эрхлэгчдэд зориулсан ажлын зөвшөөрөл:

Бизнес эрхлэгчид болон менежерүүд нь Канадад аж ахуй болон үйлчилгээ үйлдвэрийн газрыг худалдаж авах буюу ажиллуулах эрх авч болно. Үүнээс өөр төрлийн ажилчид Канадын аль нэг компаниас ажлын байрны санал авах ёстой. Бизнес эрхлэгчид өөрийн гэсэн хөрөнгө болон туршлагатай гэдгээ харуулах хэрэгтэй. Ажлын виз авсан хүмүүс ихэвчлэн гэр бүлийнхээ хүмүүст ажлын болон сургалтын виз авах эрхтэй байдаг.

Permalink | Leave a comment  »

]]>
http://files.posterous.com/user_profile_pics/1789301/original_header-text-blog.png http://posterous.com/users/ehT1OCiRozs1k New Voice Agency newvoice New Voice Agency