- Posts tagged Европ
- Explore Европ on posterous
Европын холбооны улсуудад суралцах
Европт суралцах Европын холбооны улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд тодорхой болвсролын түвшинтэй байх, мөн тухайн суралцах гэж буй орны хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Гадаад хэлний мэдлэгийн түшин нь тухайн орны визийг авахад тавигдах үндсэн шалгуур болдог.
Мөн хэлний мэдлэг хангалтгүй гэж үзвэл их дээд сургуульд элсэгчдэд зориулсан хэлний курст суралцах боломжтой. Үүнээс гадна Голланд, Итали гэх мэт европын ихэнхи орнуудад англи хэлээр их дээд сургууль, академид суралцах боломжтой бөгөөд элсэлтийн болон виз авах үндсэн шалгуур нь мөн англи хэлний мэдлэгийн түвшин байдаг.
Герман улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн боловсролын түвшинг харгалзан үздэг .Өөрөөр хэлбэл элсэгч өөрийн эх орондоо магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн эсвэл их дээд сургууль , коллежид 2-с доошгүй жил суралцсан байх шаардлагыг тавьдаг.
Харин Герман хэлний мэдлэгийн түвшин шаарддаггүй бөгөөд герман хэлийг Герман улсад эзэмшүүлэх зарчмаар хэлний курст элсүүлэн цаашид их дээд сургуульд сонгон суралцуулдаг.


