- Posts tagged Суралцах
- Explore Суралцах on posterous
Зуны сургалт
Таны хүүхэд ахлах сургуулийн сурагч уу?
Та хүүхдээ гадаадын аль нэг оронд ахлах сургуульд суралцуулмаар байна уу?
Манай төв АНУ, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд улсуудын ахлах сургуульд 15-18 насны сурагчдыг улсын болон хувийн ахлах сургуульд шалгаруулан суралцуулдаг.
АНУ-д хагас тэтгэлэгт болон энгийн сургалтанд жил бүр 10 сурагчдын шалгаруулан California, Florida, Georgia, Idaho, Illinois, Kansas, Kentucky, Michigan, North Carolina, Oregon, Oklahoma, Texas, Utah, Arkansas, Indiana, Ohio, Missouri, Arkansas, Massachusetts болон бусад хотуудад ахлах сургуулиудад суралцуулдаг. Хагас тэтгэлэгт хөтөлбөр гэдэг нь тухайн сурагч зөвхөн сургалтын төлбөр замын зардалаа төлөөд АНУ-ын аль нэг мужийн улсын ахлах сургуульд 1 жил болон хагас жилийн хугацаанд суралцах юм. Суралцах хугацаандаа Америк айлд амьдарч Америк зан заншилтай танилцан найз нөхөдтэй болох төдийгүй хоттойгоо танилцах дадлага хийдэг. Байр хоолны зардлыг очиж байгаа айл нь төлдөг тул та хүүхдээ бага зардлаар суралцуулан Англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх боломжтой. Энэ сургалтанд хамрагдах сурагчид J-1 ангиллын визээр АНУ-д зорчих ба хэрвээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй бол сургалт дууссаны дараа заавал эх орондоо буцан ирж визний ангиллаа өөрчлүүлсэнээр дахин АНУ-д суралцах боломжтой болно.
Үүний зэрэгцээ АНУ-д F-1 ангилал буюу удаан хугацаанд суралцах хөтөлбөрт хамрагдсанаар та улсын болон хувийн ахлах сургуулиудад суралцан цаашид коллеж, их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно.
Австрали, Шинэ Зеланд, Англи, Канадын ахлах сургуулийн сургалтууд нь мөн л цаашид шууд үргэлжүүлэн суралцах ба Англи хэлний тодорхой түвшингийн мэдлэгтэй бол шууд элсэх боломжтой байдаг.
Хэлний бэлтгэлийн тухай
Бид Австрали, Шинэ зеланд, Англи, Сингапур, Фижи болон бусад орон руу Англи хэлний таны хүссэн хугцаагаар сургалтанд оюутан элсүүлдэг.
Сургалтын хөтөлбөр
- Ерөнхий
- Их сургуулийн
- Шалгалтын бэлтгэл гэх мэтчилэн төрлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг.
Англи улсад
Англи улсад хэлний бэлтгэлд Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй оюутнуудыг элсүүлэх ба сургалтын төлбөр дунджаар нэг долоо хоногийн 45 паунд байна. Нэг долоо хоногт 15 цагийн хичээл ордог ба ангидаа ойролцоогоор 10-16 суралцагсадтай байна. Англи айлд байхад 7 хоногт дунджаар 170 паунд, байр хөлсөлөхөд 280 паунд болдог.
Австрали
Австрали улсад хэлний бэлтгэлд хамрагдахад нэг долоо хоногийн 300 австрали долларын өртөгтэй. Австрали айлд амьдрах 7 хоногийн дундаж зардал 260 австрали доллар болдог.
Шинэ зеланд
Хэлний курсийн сургалтын төлбөр долоо хоногоор тооцогддог.
Шинэ зеланд улсад хэлний бэлтгэлд суралцахад долоо хоногийн 250 Шинэ зеланд доллар байх ба Шинэ зеланд айлд амьдарахад дунджаар долоо хоногийн 220 Шинэ зеланд доллар байна. Долоо хоногийн Даваа гариг болгонд элсэлт авч байдаг. Хэрэв та бүхэн Англи хэлийг богино хугацаанд төрөлх хэл шигээ сурахийг хүсч байвал гадаад айлд байрлан тухайн орны соёлоор дамжуулан хэл сурах нь хамгийн зөв арга юм.
Европын холбооны улсуудад суралцах
Европт суралцах Европын холбооны улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд тодорхой болвсролын түвшинтэй байх, мөн тухайн суралцах гэж буй орны хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Гадаад хэлний мэдлэгийн түшин нь тухайн орны визийг авахад тавигдах үндсэн шалгуур болдог.
Мөн хэлний мэдлэг хангалтгүй гэж үзвэл их дээд сургуульд элсэгчдэд зориулсан хэлний курст суралцах боломжтой. Үүнээс гадна Голланд, Итали гэх мэт европын ихэнхи орнуудад англи хэлээр их дээд сургууль, академид суралцах боломжтой бөгөөд элсэлтийн болон виз авах үндсэн шалгуур нь мөн англи хэлний мэдлэгийн түвшин байдаг.
Герман улсын их дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн боловсролын түвшинг харгалзан үздэг .Өөрөөр хэлбэл элсэгч өөрийн эх орондоо магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн эсвэл их дээд сургууль , коллежид 2-с доошгүй жил суралцсан байх шаардлагыг тавьдаг.
Харин Герман хэлний мэдлэгийн түвшин шаарддаггүй бөгөөд герман хэлийг Герман улсад эзэмшүүлэх зарчмаар хэлний курст элсүүлэн цаашид их дээд сургуульд сонгон суралцуулдаг.
Австралид суралцах тухай
Сүүлийн жилүүдэд Монгол оюутнууд Австарли удсад маш ихээр мэргэжил эзэмших болсон. Энэ нь тус улсын дэлхийд тэргүүлдэг боловсролын систем, байгаль цаг уурын нэн таатай нөхцөл, хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олох боломж зэргээс хамаарч байна.
Манай агентлаг Австрали улсын Сидней, Брисбен, Мелбурн, Канберра, зэрэг томоохон хотуудад бакалавр, магистерт зуучлан суралцуулж байна.
Оюутан нь Австралид суралцахын тулд зохих хэмжээний Англи хэлний мэдлэг болон боловсролын тvвшинтэй байх хэрэгтэй. Сургалтын тєвvvд оюутны суралцах курст тохирох урьдчилан бэлтгэсэн шалгалтаар оюутаны тvвшинг тогтоодог. Үүгээрээ таны Австралид болон эх орондоо эзэмшсэн боловсролын тvвшинг тодорхойлдог. Англи хэлний тєвшин нь оюутны визийг авахад тавигдах vндсэн шалгуур болсон.





